А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠣᠲᠣᠭᠣᠷ ᠭᠦᠳᠦᠭᠦᠷ ᠦᠨ ᠬᠤᠷᠠᠮᠠᠯ ᠬᠡᠯᠪᠡᠷᠢ

Хотгор гүдгэрийн хурмал хэлбэр

Accumulative landforms

Ус, салхи, мөсний ажиллагааны үрээр зөөгдөж хуримтлагдсан хөвсгөр сэвсүүл хурдсаас тогтсон эргийн далан, манхан, тал, дэнж, хаяавч, хурдас асга, дайрга, алтан хэмэрлиг хучаас, галт уул, лаав, бүрхүүл хүлэрт намаг, гулгадас, овоолсон шороо, морин шоргоолжны үүр, төмөр замын далан зэрэг гүдгэр хэлбэрүүд. Гарал үүслийн хувьд хотгор гүдгэрийн хурмал хэлбэрийг голын, бэлийн, хүндийн жингийн, гулгадсын, нуур тэнгисийн, мөсөн голын, салхины, галт уулын, амьд бодисын, техникийн гарал үүсэлтэй хурмал хэлбэр гэж ялгана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Газар, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан

Дэд салбар

Геологи

Эх сурвалж

П. Хосбаяр, 2010

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь