А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠰᠠᠭᠠᠷᠮᠠᠭ ᠤᠰᠤᠲᠥᠷᠦᠭᠴᠢ

Саармаг ус төрөгч

Neutral hydrogen gas

Од хоорондын орчны нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болсон иончлогдоогүй устөрөгч. Түүний нягт нэлээд бага (нэг куб сантиметрт дунджаар 50 орчим атом байдаг) боловч од хоорондын орчны массын хагас хувийг эзэлдэг. Температур нь 25 К-аас 250 К –гийн хооронд байна. Үзэгдэх цараан дээр цацраг гаргахад хэт хүйтэн юм. Харин 21 см долгионы урт дээрх радио цацрагийг хэмжээд манай Галактикийн эргүүлгэн салаа болон ойрын галактик доторх саармаг устөрөгчийн тархалтын зураглалыг гаргасан.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Атом

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь