А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠶᠢᠨ ᠰᠡᠭᠦᠳᠡᠷ

Дэлхийн сүүдэр

Earth's shadow

Тэнгэр цэлмэг үед нар жаргасны дараа нарны эсрэг талд ажиглагдах хүрэн улбар хүрээтэй цэнхэрдүү туяа бүхий бараавтар хэсэг байдлаар ажиглагдах гэрлийн үзэгдэл. Хүрэн улбар хүрээ нь нар шингэсний дараа шууд тэнгэрийн хаяанд гарч харагдах болон сүүдрийн бараан хэсэг нь түүний дараагаар алгуур гарч ирнэ. Дэлхийн сүүдэр дээшээ болсоор бүдгэрэн тодорхой дүрсгүй болж ялгагдахаа болино. Бараан хэсэг нь нарны шууд гэрлээр гэрэлтэгдээгүй дэлхийн агаар мандлын хэсэг юм. Дэлхийн сүүдэрт сар орох үед сарны хиртэл болно.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь