А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠡᠯᠡᠬᠡᠢ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶᠢᠨ ᠵᠣᠬᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ

Дэлхий нийтийн зохицуулсан цаг хугацаа

Coordinated Universal Time

Астрономийн цаг хугацаатай зохицуулан нийцүүлсэн атомын цаг хугацаа. Энэ нь Олон улсын жин, хэмжүүрийн товчооноос тооцоолон гаргаж радио, телевизийн сүлжээгээр нийтэд зориулан дамжуулж буй цаг хугацаа юм. UTC нь олон улсын атомын цагаас (TAI) бүхэл секундээр зөрөх боломжтой бөгөөд түүнийг шаардлагатай үед нэмэлт секунд оруулах замаар UT-гээс ±0.90 секундээс илүүгүй хязгаар дотор барьж байдаг. Үүнийг ихэвчлэн жилд хоёр удаа: VII, IX сарын сүүлчээр оруулна. UTC нь атомын цагийн жигд хуваарийн давуу талыг дэлхий нийтийн цагийг астрономийн орчлуудтай (нарны хоног, жил) нэгэн зэрэг болгох эвтэй байдалтай нэгтгэж өгнө.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Сансар судлал

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь