А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠤᠷᠠᠩ ᠤᠨ ᠥᠰᠬᠡᠯᠲᠡ

Дурангийн өсгөлт

Enlargement of telescope, Magnification of telescope

Дурангийн үүсгэж байгаа дүрсийн шугаман болон өнцгөн хэмжээг уул биетийн бодит хэмжээнд харьцуулсан харьцаа. Ямар нэг окуляртай дурангаар харахад, эрхсийн үзэгдэх өнцгөн хэмжээ нэмэгддэг. Дурангийн гаргаж байгаа дүрсийн өсгөлт нь дурангийн объективын фокусын зайг окулярын фокусын зайд харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно. Дүрсийг хэтэрхий их өсгөвөл харах талбарыг бага болгох бөгөөд ингэснээр гажиг орохдоо хялбар болдог. Бас гараг, сарыг ажиглахад цэгүүдийн хоорондох гэрэл сүүдрийн ялгаа багасдаг. Иймээс ямар эрхсийг ямар зорилгоор ажиглаж байгаагаасаа шалтгаалан тохирох окулярыг сонгох шаардлагатай байдаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь