А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠤᠮᠳᠠᠵᠢ ᠨᠠᠷᠠᠨ ᠤ ᠴᠠᠭ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ᠎ᠠ

Дундаж нарны цаг хугацаа

Mean solar time

Экватораар жигд хөдөлж буй цэгийн цагийн өнцгөөр хэмжсэн цаг хугацаа. Ө.х. дундаж нарны хоногийг үндэс болгон цаг хугацааг хэмжих тогтолцоо. Тэр нь 12 цагаар ихсгэсэн дундаж нарны цагийн өнцөгтэй тэнцүү байна. Дундаж нар голдоч дээр орших (орой хадах) үед дундаж нарны цаг өдрийн 12 цаг байна. Хүмүүс өдөр тутмын ажил, үйлсдээ чухамхүү дундаж нарны цаг хугацааг ашигладаг. Энэ нь дэлхийн жигд эргэлт дээр үндэслэсэн цаг хугацааг хэмжих систем юм. Атомын цагаар хэмжсэн дэлхийн эргэлдэлтийн хурд тогтмол байдаггүй.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь