А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳᠤᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠪᠤᠰᠤ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ

Дулааны бус цацраг

Nonthermal emission

Гэрлийн хурданд ойролцоо хурдтай хөдөлж буй электроны цахилгаан соронзон цацраг. Тийм цацрагийн хамгийн ерөнхий хэлбэр бол соронзон оронг тойрон электрон хөдлөх үеийн синхротрон цацраг юм. Хэрэв ямар нэг эрхэсд дулааны бус цацраг илэрсэн бол энэ нь түүний дотор их энергитэй процесс болж байгааг гэрчилнэ. Ерөнхий тохиолдолд энэ нэр томьёог дулааны процесстой холбоогүй ямар ч цахилгаан соронзон цацрагт ашигладаг. Дулааны бус цацраг нь лугшигч од, хэт шинэ одны үлдэгдэл, нарны титэм зэрэгт үүснэ. Дулааны бус цацраг нь Âин, Планк, Степан Больцманы хуулиудад захирагдахгүй.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь