А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠳ᠋ᠢᠹᠷᠠᠻᠼᠢ ᠶᠢᠨ ᠲᠣᠣᠷ

Дифракцын тор

Diffraction grating

Гэрлийг спектр болгон задлахад ашигладаг оптик төхөөрөмж. Тэр нь шилэн дээр гаргасан хоорондоо ойр орших олон шугам (нэвтрүүлэх тор), эсвэл өнгөлсөн металл (ойлгогч тор) дээр гаргасан шугамаас тогтоно. Ихэвчлэн нэг см гадарга дээр хэдэн мянган шугам гаргана. Завсар бүрээс гарсан дисперсээс үүссэн гэрлийн туяаны хоорондын интерференц нь гэрлийг янз бүрийн долгионы урттай хэсгүүд болгон задална. Дифракцын тор хэрэглэснээр маш өндөр зэргийн ялгалттай дисперсийн спектрийг гарган авах боломжтой. Иймээс түүнийг астрономийн спектрографид өргөн хэрэглэнэ.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь