А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠭᠷᠠᠸᠢᠲ᠋ᠠᠼ ᠰᠠᠴᠤᠷᠠᠭ

Гравитац цацраг

Gravitational radiation

Хувьсах хурдатгалтай хөдөлж буй биетийн (массын) гравитацын долгионы цацраг. Гравитац орон нь долгион болохыг анх харьцангуйн ерөнхий онолд үзүүлсэн бөгөөд тэр нь энерги ба импульсийг дамжуулан зөөнө. Гравитац цацрагийн эрчим маш бага бөгөөд бусад бодистой харилцан үйлчлэлцэх нь маш сул байдаг тул шууд илрүүлэхэд маш хэцүү. Харин дам аргаар илрүүлж болдог. Жишээ нь, хос пульсарын тойролтын үеийн багасалт нь харьцангуйн ерөнхий онолоор урьдчилан гаргасантай яг тохирч байгаа.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь