А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠭᠷᠠᠸᠢᠲ᠋ᠠᠼ ᠻᠣᠯᠯᠠᠫᠰ

Гравитац коллапс

Gravitational collapse

Массархаг од өөрийн татах хүчний үйлчлэл дор асар хурдан агшиж шахагдах үзэгдэл. Энэ нь одны төвийн хэсэгт халуун цөмийн урвал зогссоны дараа тохиолдоно. Түүний төвийн мужид температур унасны улмаас гадагш чиглэсэн дотоодын даралт гравитацын хүчтэй тэнцвэржихэд хүрэлцээгүй болдог. Массархаг одны таталтын шахагдал маш түргэн (секундээс бага) явагдаж сүйрлийн шинж чанартай болж ирдэг. Чөлөөлөгдсөн асар их энерги одны дэлбэрэлт буй болгож, одны цөм нь нейтрон од, пульсар, хар нүх болох боломжтой.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрофизик

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь