А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠭᠠᠷᠠᠭ ᠤᠨ ᠴᠠᠭᠠᠷᠢᠭᠠᠨ ᠪᠦᠰᠡᠯᠡᠭᠦᠷ

Гарагийн цагирган бүслүүр

Planetary ring

Нарны аймгийн 4 том гадаад гарагийг (Бархасбадь, Санчир, Тэнгэр ван, Далай ван) хүрээлэн бүслэн орших цагирган бүтэц. Тэдгээр нь олон тооны жижиг биет, тоосон массаас бүрэлдэнэ. Санчирын бүслүүрийг 1610 онд Галилей, Тэнгэр вангийн бүслүүрийг 1977 онд, Бархасбадийн бүслүүрийг 1979 онд Вояжер-1 станц, Далай вангийн бүслүүрийг 1989 онд Вояжер-2 станц тус тус нээн илрүүлжээ. Гарагийн бүслүүр нь өөрийн нь Рош хил хязгаарын дотор байдаг.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Физикийн шинжлэх ухаан

Дэд салбар

Астрономи

Эх сурвалж

Д.Баасанжав-Астрономийн товч тайлбар толь-лавлах бичиг

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь