А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠻᠯᠠᠰᠰ

Класс

Class

Класс гэдэг нь ОХП-ын үндсэн ойлголтуудын нэг бөгөөд объектуудын загварыг хэлдэг. Жишээлбэл программ зохиогч хэрэглэх объектуудаа тодорхойлоод тэдгээрийг программ ажиллахдаа үүсгэж байхын тулд классыг объектынхоо загвар байдлаар бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл таны ширээн дээрх аяганы шинж чанар, аягатай холбоотой бүх үйлдлүүдийг класс дотор тодорхойлж өгөх бөгөөд программ ажиллаад эхлэхээрээ таны ширээн дээрхтэй яг ижил аягануудыг үүсгэн ашиглах олон янзын боломжтой болно гэсэн үг юм. Өөр хоорондоо холбоотой объектуудын уялдаа холбоог мөн класс дотор тодорхойлж өгдөг. Программчлалын хэл бүр классыг тодорхойлдог түлхүүр үгстэй бөгөөд компьютер тэдгээр тусгай түлхүүр үгсээр классыг таньж өөр хооронд нь ялгана.
Шинжлэх ухааны салбар

Байгалийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Компьютер, мэдээллийн шинжлэх ухаан

Дэд салбар

Мэдээллийн шинжлэх ухаан

Эх сурвалж

https://www.wikipedia.org/

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь