А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠦᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠬᠦ᠂ ᠡᠰᠡ ᠬᠦᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠬᠦ ᠶᠢᠨ ᠡᠷᠬᠡ ᠵᠦᠢ ᠶᠢᠨ ᠦᠨᠳᠦᠰᠦ

Хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөхийн эрх зүйн үндэс

Principle of De facto

Олон улсын эрх зүйн дагуу de jure, de facto, «тухайлан ойлгогдох» зэрэг хүлээн зөвшөөрөх хэлбэрүүд байдаг хэдий ч нэгэн улсаас нөгөө улсыг хүлээн зөвшөөрсөн албан ёсны мэдэгдэл, тунхагт янз янзын үг хэллэг, нэр томъёогоор бичигдэх нь бий. Түүгээр ч барахгүй уг мэдэгдэл, тунхагт «хүлээн зөвшөөрөв» гэдэг үг хэллэг огт дурдагдаагүй байж болно. Тийм тохиолдолд хүлээн зөвшөөрөх үйл нь дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулах, эсвэл тийм харилцаа тогтоох хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн тунхаг гаргах, тусгаар байдлаа олсон явдлыг тохиолдуулан баярын мэндчилгээ илгээх зэрэг хэлбэрээр илрэн харагдаж болно.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Салбар хоорондын нийгмийн шинжлэх ухаан

Дэд салбар

Олон улсын эрх зүй

Эх сурвалж

Монголын дипломатын нэвтэрхий толь бичиг, Гутгаар боть УБ, 2015, т.381

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь