А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠡᠷᠬᠡ ᠮᠡᠳᠡᠯ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠬᠤ

Эрх мэдэл тусгаарлах

seperation of powers

Ардчилсан орнуудад төр засгийг бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх засаглал; хууль батлах татвар тогтоох, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хянаж нягтлах үүрэгтэй хууль тогтоох (парламент, төлөөлөгчдийн ба үндэсний чуулган гм); хууль зөрчсөн эсэхийг тогтоож, буруутай этгээдийг яллан шийтгэх, хуулийн хэрэгжилтийг сахиулах үүрэгтэй шүүх засаглал хэмээн гурван салаанд эрх мэдлийг тусгаарлан хуваадаг. Ийнхүү гурван салаанд хуваах нь хариуцан тайлагнах тогтолцоог баталгаажуулахад чухал ач холбогдолтой.
Шинжлэх ухааны салбар

Нийгмийн шинжлэх ухаан

Үндсэн салбар

Улс төр судлал

Дэд салбар

Улс төр судлал

Эх сурвалж

Дэвид Бийтхам, Кевин Бойел. Ардчиллыг танилцуулахуй: 80 асуулт, хариулт. орч. Батбаяр Г, ред. Энхсайхан Ж. CEDAW Watch Center. Уб., 2005, 45х; Ц.Даваадулам. Засаглалын үзэл баримтлал, нэр томьёоны тайлбар толь бичиг. МХЗ 9 төсөл, ФСЭХ. НҮБХХ. «Мөнхийн үсэг» ХХК. Уб., 2010, 103х;

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь