А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠤᠷᠠᠨ ᠰᠠᠶᠢᠬᠠᠨ ᠤ ᠰᠡᠳᠬᠢᠯᠭᠡᠨ ᠦ ᠬᠡᠪ ᠮᠠᠶ᠋ᠢᠭ

Уран сайхны сэтгэлгээний хэв маяг

An artistic psycho-logical form

Уран сайхны сэтгэлгээний хэв маяг гэдэг бол уран бүтээлийн аргын чухал бүрдэл хэсэг. Уран сайхны сэтгэлгээний хэв маяг, зохиолчийн гүн ухаан- ертөнцийг үзэх үзэл, дүр, хэлбэр, дүрслэлийн аргууд, зохион байгуулалт /зохиомж/ зэрэг бүтцийн асуудлуудтай нийлж арга хэмээх ойлголтыг бүрэлдүүлдэг. Өөрөөр хэлбэл зохиолчийн бүтээн цогцлуулах, ургуулан бодох, туурвих хувийн дадлага чадвар, дадал дүйн тогтолцоо юм. Уран сайхны сэтгэлгээний хэв маяг бол зохиолчид туурвин бүтээх санаа үүсэж төрөх, тэр санаагаа гүн гүнзгий нээн харуулах, хэлбэрт шилжүүлэх зорилгоор дүр ба дүрслэлд хувирган бүхэл бүтэн байгууламжид нэгтгэж, улмаар дүр ба хэрэг явдал, бодол санааны зүйлсээр амилуулан, дүрслэлийг учир зүйн холбоо бүхий тодорхой хэлбэрт шилжүүлэх үйл ажил-лагааны явцад хуримтлах туршлагаар бий болдог зохиолчийн туурвил зүйн хувийн стандарт юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 175 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь