А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠫᠠᠮᠹᠯᠧᠲ

Памфлет

Lampoon. pamphlet

Англи хэлний памфлет хэмээх үгээс үүсэлтэй шог зохиолын өвөрмөц хэлбэр, улс төрийн шог зохиолыг заасан нэр томьёо. Памфлет зохиолын агуулга ямагт улс төрийн шинж чанартай, тодорхой улс төрийн хүчний бодлого, төрийн зүтгэлтэн, албаны хүмүүсийн буруу явдал, зан чанар, нийгмийн байгууллын сөрөг талууд, цэрэг-эдийн засаг, олон улсын харилцаа, дайн хүчирхийлэл гэх мэтийн асуудлын харилцан уялдаа, мөн чанарыг хэв шинж бүрдүүлэн өргөн олны анхааралд уран сайхны шог аргаар энгийн ойлгомжтой дүрслэн үзүүлнэ. Их төлөв үргэлжилсэн үгийн зохиолын төрөлд /тууж, роман/ хамаардаг. Анх хөгжлийн эхэн үедээ богино зохиолын хэлбэртэй байсан бол аажимдаа туульсын том жанруудад нэвтэрчээ.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Д.Галбаатар Уран зохиолын онолын ойлголт, нэр томьёоны тайлбар толь, Токио, 2000, 120 т.

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь