А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠠᠷᠪᠠᠨ ᠳᠥᠷᠪᠡᠲᠦ ᠶᠢᠨ ᠡᠷᠢᠬᠡ

Арван дөрөвтийн эрих

Sonetto

I сонетын эцсийн мөр нь II сонетынхоо эхний мөр болдог, II сонетын эцсийн мөр нь III сонетын эхний мөр болох, III сонетын эцсийн мөр нь IV сонетын эхний мөр болох, IV сонетын эцсийн мөр нь V сонетын эхний мөр болох гэсэн байдлаар сонет бүрийн эцсийн мөр, дараагийнхаа сонетын эхний мөр болсоор байгаад эхний 14 ширхэг сонетын арван дөрвөн төгсгөл мөр нь 15 дахь сонетоо өөрөө аяндаа бүтээдэг нарийн арга барилд суурилсан шүлэг. Өөрөөр хэлбэл эхний 14 мөрт шүлгийн төгсгөл, дараах 14 мөртийн эхний мөр болон цагираг гинжин хэлхээгээр холбогдож явсаар мөнөөхөн сонет тус бүрийн эх болон төгсгөлийн холбоос мөрүүд нь дангаар сугарч, 15 дахь сонет буюу сүүлийн 14 мөрөө аяндаа бүрдүүлж бүтдэг шүлэг юм.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Уран зохиол судлал

Эх сурвалж

Б.Мөнхбаяр "Монголын уран зохиолын тайлбар толь" Улаанбаатар, 2011, 263 т

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь