А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠭᠠᠷᠤᠭᠰᠠᠨ ᠤᠭ

Гарсан уг

The source; The origin [тө. ’byung khung]

Тухайн бурхны анх гарсан уг гарлыг өгүүлэх домог түүх. Буддын Утга зохиолын нэг төрөл. Өөрөөр хэлбэл тухайн бурхны тарнийн үндсийг хураангуйлж хялбаршуулан номлож, түүний ач, тус эрдмийг бусдад ойр дөт дөхөм болгон тайлбарлаж хүргэх санаа бүхий домог түүх юм. Иймд гарсан уг гарлыг өгүүлдэг жүнхэн зохиолд тухайн бурхан анх хэзээ хаана буй болсон, түүний уг үндэс юу, дамжаа тангараг нь юу болох тухай хийгээд галаваас галавт төрлөөс төрөл тутамдаа чадал хүчин нь хэмжээлшгүй арвидаж ирсэн домог түүхүүдийг өгүүлсэн байна. Гарсан уг буюу жүнхэнд өгүүлэх гол санаа бол тухайн бурхны уг гарал язгуур нь маш ариун гэдгийг (хааны охин, лянхуа цэцгээс мэндэлсэн г.м) өгүүлээд, цааш нь нэгэн үзүүрт сэтгэлээр тууштай тасралтгүй дияан бясалгаж төрлөөс төрөл тутамдаа илүү эрдэм их хүч чадлыг олсон энэрэхүйн дээд болохыг номлодог.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Утга зохиол

Дэд салбар

Төвөд хэлт утга зохиол судлал

Эх сурвалж

Монголын Утга зохиолын нэвтэрхий толь

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь