А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я

Шинжлэх ухааны салбар

ᠲᠦᠷᠦᠭᠦᠯᠡᠭᠡ ᠨᠢ ᠬᠠᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠣᠷᠣᠰᠢᠭᠤᠯᠭᠠᠳᠤ ᠪᠤᠯᠠᠰᠢ

Түрүүлгэ нь харуулсан оршуулгат булш

Prone-Shaped Graves

Байгал нуурын өмнөд талаас Дорнод аймгийн зүүн хойд тал, Сүхбаатар аймгийн өмнөд тал, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг бүхэлдээ, Архангай, Төв аймгийн өмнөд тал, Баянхонгор аймгийн өмнөд тал, Ховд аймгийн зүүн өмнөд тал, Өвөр Монголын зүүн хойд хэсгийг хамран оршин байгаа хүрэл зэвсгийн үед хамаарагдах хүнээ түрүүлэг нь харуулдаг өвөрмөц оршуулгын зан үйл болон он цагийн хамаарлаар ижилсэх нэгэн булш оршуулгын дурсгалыг түрүүлэг нь харуулсан оршуулгат булшийг нэрлэдэг нэршил. Он цагийн хувьд НТӨ 1400-1200 оны үед хамаарагдана.
Шинжлэх ухааны салбар

Хүмүүнлэгийн ухаан

Үндсэн салбар

Археологи

Дэд салбар

Археологийн дурсгалын төрөл

Эх сурвалж

Монголын археологийн нэвтэрхий толь. УБ.,2021. т.253

А Б В Г Д Е Ё Ж З И К Л М Н О Ө П Р С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Ю Я
© Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны тайлбар толь 2021 он
Нэр томьёоны тайлбар толь